Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Админ
2019/07/31

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тус газраас уг хэргийг дөрвөн жилийн хугацаанд шалгаж байгаа бөгөөд  Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт тэднийг буруутгаж байгаа юм. Иргэдийн зүгээс уг хэргийг хэтэрхий удаан шалгаж байна хэмээн шүүмжилж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэргийн шалгалтын явцад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсчээ. Тиймээс удаашралтай байгаа нь ганцхан АТГ -тай холбоотой асуудал биш гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна