Сибирийн ойн түймрийн утаа Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрчээ

Админ
2019/07/31

Сибирийн ойн түймрийн утаа Улаанбаатарыг бүрхээд байна. ОХУ-ын Сибирьт шатаж буй түймрийн утааны тархалтыг АНУ-ын сансрын агентлаг NASA хиймэл дагуулаас авсан зургаар үзүүлжээ. Хиймэл дагуулын үзүүлснээр түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхэж, цаашлаад АНУ, Канадын чигт нүүжээ. Мөн Монгол Улсын хойд хэсэг Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрснийг харуулсан байна. Красноярскийн хязгаараас Эрхүү, Алс дорнод хүртэл шатаж байгаа уг түймрийн хамрах хүрээ гурван сая гектар талбайд хүрсэн нь Европын Холбооны газар нутгийн хэмжээтэй дүйцэж байгааг мэдээлж байна. Түймрийн хүрээ хойд талдаа Якут, Ханты Мансийск хүрч байгаа гэнэ. ОХУ-ын онцгой байдлын яам Красноярскийн хязгаар, Эрхүү муж, Краснодарын хязгаар болон Буриад улсын нутгийн зарим хэсэгт онц байдал зарлажээ.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна