Хүн амины ноцтой хэрэг гарчээ

Админ
2019/08/01

Хүний амь нас хохироогоод булсан хэрэг Өвөрхангай аймагт гарчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Богд сум долдугаар багын нутаг дэвсгэрт эрэгтэй хүнийг амь насыг нь хохироогоод шороонд булсан хэрэг гарсан байна. Энэ тухай дуудлага мэдээлэл Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт долдугаар сарын 29-ны  иржээ. Уг цогцсыг мал хариулж явсан иргэн олж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Олон хоног дараалж орсон борооны улмаас цогцос ил гарсан байсан байна. Цагдаагийн байгууллагын үзлэгээр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, 35 настай “Э” гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.

Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй тухайн аймагт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй Б, Д, Х нарыг дайчлан баривчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна