АНУ-д алдаатай Төрийн далбаа манджээ

Админ
2019/08/01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал анхаарлын төвд байна. Хоёр улсын тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргаж, Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, конгресст өргөн барьсан гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, чамгүй амжилттай тус айлчлал алдаатай далбаан дор явагджээ.

 

Өнгөрсөн жилүүдэд гадаад дотоодын томоохон айлчлалуудад алдаатай Төрийн далбаа мандуулж байгаа талаар хэвлэлийнхэн бишгүй сануулсан.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ, ХБНГУ, Япон улс дахь айлчлалаас эхлээд дэлхийн томоохон улсуудад хийсэн айлчлалын үеэр мандуулсан Монгол Улсын Төрийн далбаа буруу байсан. Өнгөрсөн онд гэхэд л Монгол-Хятадын бизнес форумын үеэр алдаатай Төрийн далбаа хэрэглэж байгаа талаар цахимд нэг хэсэг шуугисан.  Гэвч АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр дээрх алдаа засагдаагүйгээр үл барам дахиад л өнөөх Хятад улсад үйлдвэрлэсэн алдаатай далбаа манджээ.

 

Стандартчилал, хэмжил зүйн газар Төрийн далбааны стандартыг гаргаж, түүнийг 2012 оны хоёрдугаар сарын 22 -ны өдрөөс эхлэн хүчинтэй байхаар заасан. Тус стандартад заасны дагуу Монгол Улсын Төрийн далбаа нь дараах байдлаар харагдах учиртай.

 

 

Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ дахь айлчлалын үеэр мандсан Төрийн далбаанд алтан соёмбоны дээд талд орших гал буруу дүрслэгджээ. Уг галын дөл нь айл өрх, улс хотлоороо  өнгөрсөн болоод одоо ирээдүйд үүрд мандан бадрахыг бэлгэддэг юм.

 

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэрх бэлтгэл байдлыг Гадаад харилцааны яам, Төрийн ёслолын алба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хариуцдаг. Гэтэл дээрх газрууд томоохон айлчлалын үеэрх Монгол Улсын Төрийн далбааг чухам хэдий хүртэл буруу мандуулж, стандарт, хууль дүрэм зөрчиж ажиллах вэ?

 

 

Мэдээний дүрсийг үзнэ үү

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна