Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон байгуулна гэдэг мэдээлэл худал

2019 оны 08 сарын 02

Өнгөрсөн сард Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний амь насыг аврахаар монголчууд нийтээрээ #Pray4Dulguun хандивын аянд нэгдсэн. Харамсалтай нь О.Дөлгөөн энэ сарын 28-нд өвчнөө даалгүй таалал төгссөн билээ. Талийгаачийн эмчилгээнд нийтдээ 1.25 тэрбум төгрөг цугларсан гэх мэдээлэл бий. Тэгвэл өчигдрөөс эмчилгээнд зориулагдаагүй үлдсэн мөнгөөр ар гэрийнхэн нь О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон байгуулахаар болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл талийгаачийн дасгалжуулагч багш О.Баярцогт энэ мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр "Талийгаачийн эмчилгээнд цугларсан мөнгөөр ар гэрийнхэн нь сагсчин О.Дөлгөөний нэрэмжит спортын ордон байгуулна" гэх мэдээлэл худал. Ямар зорилготойгоор ийм мэдээлэл тарааж байгааг ойлгохгүй байна. Миний хувьд ар гэрийнхэнтэй нь байнгын холбоотой байгаа. Талийгаачийг ирэх даваа гаригт АНУ-д эцсийн замд нь үднэ” гэсэн байна.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Vndsen Mngiin n Oor ovchtei huuhuudiig emchilhed zoriulah heregtei.yun sportiin ordon soliotoi pizdanuud ve.handiv hussen ochnoon humuus b.

  • үнэхээр гунигтай!

  • Ингэж худал мэдээлэл тарааж хүмүүсийг хуурч байгаад өөрсдөө сайхан аялалаар явах гэж байж магад.