УИХ-ын гишүүд ЖДҮ-ийн зээлээрээ мөнгө угаасныг прокурорын байгууллага илрүүлсэн үү

Админ
2019/08/06

ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийг шударга бусаар авсан УИХ-ын гишүүд ББСБ-аар дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээлж мөнгө угаасан байж болзошгүй гэх хардлага нийгэмд байдаг.  Гэвч Санхүүгийн зохицуулах хороо ЖДҮХС-гийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүй талаар мэдэгдэж байсан билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “УЕП-ын газраас ЖДҮ тэй холбоотой асуудлаар албан ёсны хариу ирүүлсэн байна. 3 хувийн хүүтэй зээлээ 30 хувийн банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан 8 тохиолдлыг олж тогтоосон гэнэ” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татаад байна. Учир нь тэрбээр өнгөрсөн сард ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан эрх мэдэлтнүүдийн хэрэг шийдэгдэхгүй удаж байгаа нь бусдад давуу байдал бий болгох нөхцөл бүрдэж байгааг сануулж,ЖДҮ-гийн гэх хэрэг ямар шатанд, хэрхэн шалгагдаж байгаа талаар мэдээлэл авахыг тус газраас хүссэн. Тэгвэл тус хүсэлтийн хариу ирсэн бололтой. Түүний бичсэнээр бол ЖДҮ-ийн  сангаас зээл авсан зээлдэгчид 30 хувийн хүүтэй банк бус байгууллага, ломбард зэрэг газраар дамжуулан иргэдэд өгч мөнгө угааж байсан нэлээд олон тохиолдлыг олж прокурор тогтоон, шалгалтын ажил явагдаж байгаа аж.

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна