Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөжээ

Админ
2019/08/06

Баян-Өлгий аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөжээ. Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн хойд зүгт дөрвөн километрийн зайд орших Хужирт багийн “Хужирт” гэдэг газар өчигдөр 13:01 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөсөн тухай Одон орон геофизикийн хүрээлэн цахим шуудангаар Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ.

 

Үүний дагуу аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Өлгий аймгийн Булган сумын ЗДТГ-ын дарга Ж.Алтанбаганаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: ОБЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна