“Хазайгаад байна” гэсэн барилгыг шалгажээ

Админ
2019/08/07

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан Хан-Уул дүүрэгт орших зочид буудлын зориулалтаар баригдаж байгаа барилгад хэмжилт хийжээ. Учир нь тус барилгыг хазайгаад байна гэх дуудлага иргэдээс цөөнгүй ирсэн байна. Улмаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан South NL32, South DSZ3, Sokkia SET210, South NTS-362R, South galaxy G1, South DSZ2, Sokkia powerset SET3000 маркийн электрон багаж хэрэгслээр хэмжилт хийхэд тус барилга хазайлтгүй, хэвийн байгаа нь тогтоогджээ.


Энэ талаар тус газраас “Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Яармагийн эмнэлгийн ард баригдаж буй “Скайциркл” ХХК-ийн захиалгатай “Сант-Од” ХХК-ийн зураг төслийн дагуу “Голомт консторакшн” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “VIP” зочид буудлын барилга угсралтын байдалтай МХЕГ-ын байцаагч танилцлаа. МХЕГ-даргын батласан 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 01/16 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт тухай” удирдамж, НМХГ-ын даргын 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 02-01/46 дугаартай “Өргөх байгууламжид баталгаажуулалт хийх тухай” удирдамж, 2019 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн 02-01/103 дугаартай “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжуудын дагуу тавдугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалт хийгдсэн байна. Шалгалтын явцад уг барилга нь Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 0001212 008/2018 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байв.


2019.08.07-ны өдөр South NL32, South DSZ3, Sokkia SET210, South NTS-362R, South galaxy G1, South DSZ2, Sokkia powerset SET3000 маркийн электрон багаж хэрэгслээр хэмжилт хийхэд тус барилга хазайлтгүй, хэвийн байгаа нь тогтоогдлоо” хэмээн мэдээлсэн байна.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна