Шуурхай: Төрийн ордны зүүн талд эртний зоорь илэрчээ

Админ
2019/08/08

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, төрийн ордны зүүн талд Хүмүүлэнгийн ухааны их сургуулийн ойролцоо газрыг Цагдаа, Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт,  Онцгой байдлын ерөнхий газрын албаныхан хамгаалалт аваад байгаа билээ. Энэ талаар албаныхан “Борооны улмаас газар цөмөрсөн.

 

Дахиж цөмрөх эрсдэл үүсч магадгүй гэж үзээд шалгалт явуулж байна. Автомашин зорчдог учраас дахин цөмөрч болзошгүй гэж үзэн, хөдөлгөөнийг хааж үзлэг явуулж байна” гэсэн тайлбар өгсөн ч яг одоо дээрх байгууллагууд газар нь ажилласаар байгаа юм. Хамгаалалт авсан газарт Онцгой байдлын албан хаагчдаас гадна Нийслэлийн Соёл урлагийн газар болон цагдаа, архелогийн хүрээлэн, төрийн тусгай хамгаалалттын газрын ажиллаж байна.

 

Энд чухам ямар ажиллагаа явагдаж байгаа талаар Барилгын техникийн улсын байцаагч Б.Жаргал дөнгөж сая мэдээлэл өглөө. Тэрбээр “ Энэ хэсэгт 6*8 харьцаатай зоорь байна. Энэ зоорь нийслэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй учир холбогдох байгууллагуудад нь хандаж, шалгалт хийж байна. Учир нь тус зоорь нэлээд эртнийх байх магадлалтай. Соёлын өвийн хамгаалах судлаачид хоёр хоногт судалгаа хийнэ” гэв.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна