Яармагийн зам дахин усанд автахгүй байх баталгаа алга

Админ
2019/08/09

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьж буй барилгуудын талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн мэргэжилтнүүд олон НМХГ, НОБГ, НХБХГ, НАЗХГ-аас мэдээлж байна. Мэдээллийн эхэнд НОБГ-аас “Наймдугаар сарын 5-6-нд Улаанбаатар хотод усархаг бороо орсон. Баянзүрх, Налайх дүүрэгт айлууд усанд автсан.


Баянзүрх дүүргийн Имарт худалдааны төвийн авто зам, Баянмонгол хороолол, Хан-уул дүүргийн Хүннү молл, Гэгээнтэн хотхоны уулзвар, Нарны гүүр, Богд Ар хороолол зэрэг 33 удаагийн дуудлага ирсэн. Үүний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд ажилласан. Мөн зөрчилтэй байсан гурван ААН-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байна.

 

Хан-Уул дүүргийн 4 хороонд байрлах Яармагийн замд ус их хэмжээгээр хуримтлагдсан. Холбогдох албаныхан газар дээр очиж ажиллаж, зөрчилтэй байсан 4  ААН-ийн үйл ажиллагааг зогсоосон” гэсэн мэдээллийг өгсөн бол Нийслэлийн авто замын газрын дэд дарга Б.Индра, Үргэлжилсэн борооноос үүдсэн зам талбайн эвдрэлд үзлэг шалгалт хийсэн, гарсан хохирлыг судалж байна. Хамгийн анхаарал татсан хэсэг бол Яармагийн замд ус их хэмжээгээр хуримтлагдсан. 2 ААН-ийн буруутай үйл ажиллагаанаас ийм байдал үүссэн гэлээ.


Өмнө нь их хэмжээний бороо орж байсан ч энэ замд ус  хуримтлагдаж байгаагүй аж. Гэвч “Талст ширээт” компани Богд уулаас унадаг усны сувгийг хааж барилга барьснаас Наадамчдын зам усанд автсан байна.
Гэтэл тухайн компаниуд нийслэлийн холбогдох байгууллагуудтай зөвшилцсөн гэх худлаа мэдээлэл түгээж эхэлжээ. Үерийн суваг дайрч байгаа тул холбогдох байгууллагуудтай нь зөвшилц гэсэн тухай албан бичгийг зөвшилцсөн мэтээр тайлбарлаж байгааг тэрбээр онцоллоо.


 Энэ талаар НМХГ-аас “Өнгөрсөн 5 дугаар сард хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн. Талс ширээт Хөрш заанууд, Амундра ззэрэг компаниудын үйл ажиллагааг зогсоож байсан. Хэдийгээр манайхаас арга авсан ч үйл ажилллагаагаа чвуулсан байсан тул зургадугаар сарын 23-ны өдөр ус, цахилгаанаар хангахгүй байх албан бичгийг Улаанбаатар цахилгаан, шугам сүлжээ компанид хүргүүлсэн. Хэрвээ Улаанбаатар цахилгаан, шугам сүлжээ компани тухайн үед манайхаас өгч байгаа шаардлагыг хүлээж авсан бол нөхцөл байдал өөр байх байсан болов уу. Яармагийн зам дахин усанд автахгүй байх баталгааг одоогоор алга байна” гэх мэдээллийг өглөө.   

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна