Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан нар Б.Хурцын шүүх хуралд оролцох хүсэлтээ өгчээ

Админ
2019/08/09


Ирэх даваа гаригт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхэд ТЕГ-ын дарга асан Хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний шүүх болно.  Тус шүүх хуралд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар оролцохоо мэдэгдсэн бол Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн тус шүүх хуралд  оролцохоор болсон байна.


Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог байгуулсан.

 

Тус хорооны гишүүд ирэх даваа гаригт болох Б.Хурц нарын шүүх хуралд тус түр хорооны гишүүд оролцох хүсэлтээ Төв аймгийн шүүхэд гаргасан байна. Эдгээр хүсэлтээ өгсөн хорооны гишүүдийн дотор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн нэр байгаа юм. Тэднийг шүүх хуралд оролцуулах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ.

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна