Цогтцэций– Улаанбаатар чиглэлийн замын засвар арчлалт 70 гаруй хувьтай байна

Админ
2019/08/12

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлийн 540 км авто замд  нүүрс тээврийн хүнд даацын автомашин явж эхэлсэнтэй холбоотойгоор ихээхэн эвдрэл үүсч хот хоорондын зорчих тээвэрт хүндрэл үүсчээ.

 

Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд энэ оноос нийслэлийн гэр хорооллын оршин суугчдыг сайжруулсан түлшээр хангахаар болсон.

 

Сайжруулсан түлш үйлдвэрлэх түүхий нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Таван толгой нүүрсний ордоос татан тээвэрлэж буйд замын эвдрэл хүндрэл учруулж болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

 

Зам барилгын засвар арчлалтын хүрээнд Цогтцэций– Улаанбаатар чиглэл дэхь 239 км автозамд засвар арчлалт хийх таван багц тендерийг зарлан шалгаруулж, барилгын ажлын гүйцэтгэлийг эхлүүлжээ.

 

Одоогоор Дундговь аймгийн Дэлгэрцогт, Хулд сумдын нутаг дэвсгэрт 50 гаруй км Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг дайран өнгөрөх 60 гаруй км замд гурван хэсэгт засвар арчлалт хийгдэж байгаа бөгөөд 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

 

Харин хоёр багц тендерийн шалгаруулалт маргаан гарснаас үүдэн барилгын ажил оройтож эхэлсэн ч 11 сард дуусгаж улсын комисст хүлээлгэн өгнө хэмээн тооцоолж байгаа аж. Сайжруулсан түлш бэлтгэх түүхий нүүрсний нөөц бүрдүүлэлтийг ирэх есөн сард дуусгахаар төлөвлснөөс 200 мянган тонн түүхий нүүрс татах үлджээ.

 

ЗГХЭГ–ын дарга Л Оюун– Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд гүйцэтгэлийн үр дүнг гаргахын тулд тулгамдаж буй асуудлыг цогцоор харж шийдвэрлэхийг зорьж албан даалгавраа ч өгсөн гэв.

 

Тус автозамын засвар арчлалтыг хийснээр Улаанбаатар хотын оршин суугчдыг сайжруулсан түлшээр хангах зорилт хэрэгжихийн зэрэгцээ хот хоорондын зорчих урсгал ард иргэдийн аюулгүй байдлыг хангах болно гэсэн юм гэж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна