Б.Хурц нарт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Админ
2019/08/13

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч Б.Хурц, Мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат тэргүүтэй есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр  эхэлсэн. Шүүх хурал өнөөдөр /2019.08.13/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Тэднийг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүж байгаа юм. 

 

Шүүх хурлын талаар бид цаг алдахгүй шуурхай мэдээлэх болно. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна