Гурав дахь өдрөө үргэлжлэх Б.Хурц нарын шүүх хуралд Ц.Элбэгдорж оролцох уу

Админ
2019/08/14

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, тагнуулын мөрдөгч О.Бархасбадь, Ч.Мөнхгал, С.Баяр, Ч.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилсэн.

 

Шүүх хурал өчигдөр 21 цагийн үед завсарлажээ. Шүүх бүрэлдэхүүн хурлыг 22 цаг явуулахаар шийдвэрлээд байсан ч шүүгдэгч Т.Чимгээ болон хохирогчийн өмгөөлөгчийн биеийн байдал муудсны улмаас өнөөдөр өглөөний 9 цагт хүртэл завсарласан байна. Шүүх хуралд оролцогчдийн хэлж байгаагаар шүүх танхим жижиг, хуралд 40 орчим хүн оролцож байгаа учир бүгчим орчинд хүмүүсийн даралт ихсэж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон аж. 


Шүүх хурлын дараа жагсагчид тайван жагсаал хийсээр байгаа. Харин иргэний хөдөлгөөнийхөн жагсаал цуглаан хийхгүйгээр шүүх хурлыг холоос ажиглаж байна. Тэд “Өчигдөр 17 өмгөөлөгч байсан. Өнөөдөр 21 болж нэмэгдсэн мэдээлэл байна. Тэгэхээр гэрч, хохирогч, холбогдогч гээд бараг 40 гаруй хүнээс тайлбар авч байна гэсэн үг. Бидний хувьд шүүх хурлын шийдвэр гартал жагсах болно. Энэ удаагийн шүүх хурлаас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мухарлах ёстой. Б.Хурцын талаас гэрчээр Ц.Элбэгдоржийг дуудахыг шаардаж байгаа юм билээ” гэсэн мэдээллийг “Зууны мэдээ” сонин өгчээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна