Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж байгаагаа мэдэгдлээ

Админ
2019/08/14

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийж, Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж байгаагаа мэдэгдлээ. 
Тэрбээр  “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулж, 153.4 мянган га газраар өргөтгөн нийт 896.5 мянган га газрыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай Засгийн газрын тогтоол багтагдлаа.  Үүнтэй уялдуулж Монгол Улсын Засгийн газраас Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод хяналт тавих, лиценз олгохдоо хууль зөрчсөн эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулагдахаар боллоо” гэв. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна