Шийдвэр гартал Улсын аварга Э.Оюунболд наадмаа хойшлууллаа

Админ
2019/08/15

Үндэсний бөхийн холбооны салбар хорооны дарга Г.Билгүүн мэдээлэл хийж, энэ жилийн наадмын шөвгийн 16 бөхөд хийсэн допингийн шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн гэдгийг албан ёсоор зарласан билээ. Тус мэдээллийн дараа Л.Чинбатын тэргүүлдэг Үндэсний бөхийн холбоо Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн. Түүнд хариуцлага тооцох ёстой хэмээн Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооноос шаардсан. 


Тэгвэл Хэнтийн аймгийн ЗДТГ-аас шинэ аварга Э.Оюунболдын цолны мялаалга наадмыг энэ сарын 18 буюу ирэх ням гаригт хийхээр товлоод байсан ч хойшлууллаа. Тус наадам болох уу эсвэл хойшлох уу гэдэг нь одоогоор  тодорхойгүй байна. Учир нь наадам зохион байгуулагчид ҮБН-ын Бөхийн салбар хорооны албан ёсны шийдвэрийн дараа хэрхэхээ шийдэх аж.    


Уг нь тус мялаалга наадамд хүчит 128 бөх барилдуулж, гурван насны морь уралдуулан өсвөрийн 300 бөхийн жагсаал хийх байсан юм. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна