“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт болно

Админ
2019/08/15

Монголын эмэгтэйчүүдийн холбоо үйл ажиллагаагаа эрчимжүүлж, охид эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хүчтэй дуугарч эхэлсэн билээ. Нийгмийг цочроосон, анхаарал татсан сэдвүүдээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, орон нутагт дахь салбар холбоодоо идэвхжүүлж, гадаад харилцаагаа ч өргөжүүлээд байгаа. Өнгөрсөн сард гэхэд л МЭХ-ний ерөнхийлөгч Б.Оюунгэрэлээр ахлуулсан нийслэл, орон нутгийн салбар салбарын шилдэг 24 эмэгтэй Швейцарь улсын Базаль хотод болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн ХXIX дээд чуулганд оролцоод ирсэн.  Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган буюу Global Summit of Women-д албан ёсны, олон улсын гишүүнчлэлтэй 10 байгууллага байдаг.  Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага хэмээгддэг 95 жилийн түүхтэй МЭХ тус 10 байгууллагын нэг бөгөөд өдгөө гуравдугаарт эрэмбэлэгддэг байна. 


Тэгвэл Монголын эмэгтэйчүүдийн холбоо дараагийн томоохон ажлаа эхлүүлэх гэж байна. Сүүлийн жилүүдэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдсээр байна. Холбооны зүгээс хүчирхийллийг бууруулахын тулд бодлогын түвшинд дуу хоолойгоо хүргэхээр олон ажил зохион байгуулж буй.  Энэ удаад Монгол Улсын Засгийн газар, НҮБ-тай хамтран “#ИЛҮҮ_САЙХАН_ИРЭЭДҮЙН_ТӨЛӨӨ” олон улсын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагаа, түншлэлийн анхдугаар чуулга уулзалтыг ирэх есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. 


Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага Монголын эмэгтэйчүүдийн холбооны түүхт 95 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа уг чуулга уулзалтыг НҮБ болон Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулах аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна