Б.Хурц нарт холбогдох шүүх хурал маргааш үргэлжилнэ 

Админ
2019/08/15

С.Зориг агсны хэрэгт гэмгүй иргэдийг буруутган эрүүдэн шүүж ял оногдуулах ажлыг зохион байгуулсан гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2019.08.12-ны өдрийн 10.00 цагт Төв аймгийн анхан шатны шүүхийн танхимд эхэлсэн.


 Шүүх хуралдаан өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа. Тэгвэл шүүх хурал маргааш хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэдгийг  Төв аймаг дахь сум дундын шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр дуулгалаа.


Тэрбээр “Нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдох хурал 4 дэх өдрөө үргэлжилж байна. Хуульд заасан дарааллын дагуу шүүх хурал явагдаж байна.  Нэр бүхий дөрвөн гэрч мэдүүлгээ өгсөн. Одоогийн байдлаар хэрэгт авагдсан эд мөрийн баримтыг шинжлэн судалж байна. Тодруулбал хэргийн гол эд мөрийн баримт болох бичлэгүүдийг судалж байна.

 

Дараа нь бичгийн нотлох баримтыг судална.  Тиймээс шүүх хурал маргааш үргэлжлэх төлөвтэй байна. Олон оролцогцтой, хавтаст хэрэгт ихтэй учраас маргааш шинжлэн судлах ажил их байна. Өчигдөр хоёр ч хүний даралт ихссэн зүйл гарсан. Харин өнөөдөр Өнөөдөр тийм зүйл гараагүй байна” гэх мэдээллийг дөнгөж сая өглөө.  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна