Б.Хурц нарын хувь заяа өнөөдөр шийдэгдэх үү

Админ
2019/08/16

Төв аймаг дахь Сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан  шатны  шүүхэд  ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилнэ. Б.Хурц саяхан шүүх хуралдаа оролцохоор ирсэн байна.

 

   

 

Төв аймаг дахь Сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан  шатны  шүүхийн өгч байгаа мэдээллээр одоогоор шүүх бүрэлдэхүүн нотлох баримт болох эрүүдэн шүүсэн гэх бичлэгүүдийг судлан шинжилж байна. Үүнд бичлэг болон бичгэн баримтууд байгаа аж.

 

 

Шүүх хурал өнөөдөр дуусч дүгнэлтээ гаргах байх гэсэн хүлээлттэй байна. Үүнийг зарим эх сурвалжууд ч баталж байгаа юм. Тэгэхээр Б.Хурц нар ял авах уу эсвэл хэргээ хэрэгсэхгүй болгох уу гэдэг нь өнөөдөр шийдэгдэх нь.

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна