Голд суусан иргэдэд туслах гэж байгаад хоёр хүн амиа алджээ

Админ
2019/08/16

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хүйх багийн “Жаргалант-Уул” гэдэг газар нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Жаргалант голын усанд суусан “Хонда сивик” загварын суудлын автомашины бүхээгт байсан хоёр хүнд туслах гэж ус гаталж байсан тус багийн харьяат иргэн Л /43 настай, эрэгтэй/, Э /46 настай, эмэгтэй/ нар живсэн байна. Энэ тухай дуудлагыг өчигдрийн 14.55 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, 1 завьтай, 2 автомашинтай мөн өдрийн 15:10 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 16:00 цагт иргэн Э /46 настай, эмэгтэй/-гийн цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 3 км-с олж, Иргэн Л /43 настай, эрэгтэй/-ийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй  байна. Улмаар  өнөөдөр буюу наймдугаар сарын 16-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 08:00 цагт осолдсон газраас зүүн зүгт 3.5 км “Чандмань толгой” гэдэг газраас олж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна