УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчидтэй зөвшилцөж чадсангүй

Админ
2019/08/16

УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн оруулж буй саналуудыг хүлээж авах эсэх асуудлаар энэ долоо хоног буюу ажлын таван өдөр дараалан хуралдсан ч тодорхой зөвшилцөлд хүрч чадаагүй талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ.  Улмаар энэ асуудлаар намын бүлэг ирэх долоо хоногийн даваа гаригт дахин хуралдахаар болсон байна.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын нэг циклийг таван жил болгох, гишүүдийн тоог 109 болгон нэмэх, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө ҮАБЗ-д танилцуулж, хэрэгжүүлэх зөвшөөрөл авах, ТНБД нарыг арван жилээр сонгодог байх, ШЕЗ-ийн  дэргэд сахилгын хороо байгуулах зэрэг асуудлуудыг тусгахаар оруулж ирсэн. 


Гэвч УИХ дахь МАН-ын намын бүлэг дээрх асуудлуудад ийнхүү нэгдсэн байрьт хүрч чадаагүй байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна