ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал эхэллээ

Админ
18 цаг 23 минутын өмнө

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал эхэллээ. Тус шүүх хурал Төв аймаг дахь Сум  дундын Эрүүгийн  хэргийн анхан  шатны  шүүхэд ийнхүү зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ гаргаж, Б.Хурц нарын есөн хүнийг яллах, цагаатгах, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсэхээ шийдэх юм. Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргээр шүүж байгаа юм.

Шүүх хурлын талаар бид шуурхай мэдээлэх болно. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна