Танилц: АН-ЫН ЗӨВЛӨЛӨӨС ХҮРГҮҮЛЖ БУЙ 18 ЗААЛТ БҮХИЙ САНАЛ

Админ
2019/08/19

Ардчиллын үнэт зүйл, Монголын ард түмний нийгмийн гэрээ болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дангаараа бус, Ард нийтийн санал асуулгаар батлах нь зүйтэй гэж УИХ Ардчилсан намын зөвлөл байр сууриа дахин нотолж байгаагаа илэрхийллээ.  Хурлын үеэр “Ард нийтийн санал асуулга явагдахгүй байх гэсэн хандлага Олон нийтийн дунд байна. Энэ талаарх байр сууриа тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр илэрхийллээ. Тэрбээр: “Бид УИХ-ын даргад өгсөн саналын мэдэгдэлийн дараа УИХ-ын дарга албан ёсоор хариулт өгсөн. Тэрбээр Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах боломжтой гэж мэдэгдсэн. Тиймээс УИХ дахь олонхи үүнтэй мөн санал нэгтэй байна гэж үзэж байгаа. Үүнд итгэхээс өөр арга байхгүй” гэлээ.

 

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан УИХдахь Ардчилсан намын зөвлөлөөс 18 заалт бүхий саналын томьёоллоо Төрийн байгуулалтын байнгын хороо болон, Ө.Энхтүвшин ахлагчтай ажлын хэсэгт албан ёсоор хүргүүлж буйгаа мэдэгдлээ.  

 

Үүнд:

  1. 5 дугаар зүйлд 6,7 дахь хэсэг нэмэх:
  2. Засгийн газрын өрийн дээд хэмжээ Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас илүүгүй байна.
  3. Төрийн татвар, хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.
  4. 2. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.
  5.  

 Баялгийг үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах, Монголын ард түмний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, иргэн бүрт шудрага хүртээх зарчмаар баялгийн сан байгуулж ажиллана. Баялгийн сан нь төсвийн бус байна.

 

  1. 4. Улсын Их Хурлыг бүрдүүлэх сонгуулийн тогтолцоо нь холимог байна.
  2. 2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно.
  3. 1.7. Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын Их Хурал улсын төсөв батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийгөөрчлөх эрхтэй бөгөөд ингэхдээ төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно.
  4. 6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөө заагаагүй бол нэгдсэн хуралдааны шийдвэрийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхийн саналаар батална.
  5. 7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ гэсний дараахь Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна - гэсэн хэсгийг хасах
  6. 3. Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа нь түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс нь эгүүлэн татах үндэслэл болно. АН зөвлөлийн өөрчлөн найруулах шинэ санал.
  1. Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 3,5 дахь хэсгийг дор дурдсан агуулгаар өөрчлөн найруулах, 4,6 дахь хэсгийг хасах:

 

Гучин нэгдүгээр зүйл.

 

3.Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргаж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

 

4.Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

 

Хуулийн энэ заалтыг 2025 оны 7 дугаар сараас эхлэн дагаж мөрдөнө.

 

  1. 1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдын албан тушаалыг хавсарч болно.
  2. 2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
  3. 4.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэнэ. Төрийн албан хаагчид тавигдах шалгуур нь чадвар, хүнлэг ёс, урьд нь эрхэлж байсан ажлын үнэлэмж байна. Төрийн албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх халахыг хориглоно.
  4. 2 Санхүүгийн чөлөөт бүсд олон улсын /гадаад улсын/ шүүх байгуулж болно.

 

Олон улсын шүүхийн шийдвэр нь Улсын Дээд Шатны Шүүхийн хяналтад үл хамаарна. Энэ хэсэгт нэмэх

 

  1. 3.Шүүхийн төсөв иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад хүрэлцэхүйц байна. Шүүн таслах ажиллагааны төсвийг өмнөх жилийн төсвийн хэмжээнээс бууруулахыг хориглоно.
  2. 1. Монгол Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ давж заалдах шатны шүүхийн шийдвэрт холбогдох хууль зүйн маргааныг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх; 2/ хуулийг нэг мөр, зөв хэрэглэх шүүхийн нэгдсэн жишиг тогтоох зорилгоор Үндсэн хуулиас бусад хуульд албан ёсны тайлбар гаргах; 3/иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэцээс шийдвэрлэн шилжүүлсэн асуудлын хэрэгжилтийг ханган ажиллах; 4/Үндсэн хуулиар дээд шүүхэд эрх олгосон бусад асуудлаар шийдвэр гаргах.
  3. 2. Хот, тосгоны эрх зүйн үндэсийг хуулиар тогтооно.
  4. 3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.
  5. 57 дугаар зүйлд 4 дэх хэсэг нэмэх: Орон нутаг бие даасан төсөвтэй, татвар хураах эрхтэй байна гэжээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна