Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр, 2025 оны 7 дугаар сарын нийгмийн халамжийн мөнгөн тэтгэмжүүдийг Үндэсний их баяр наадмаас өмнө олгохоор болсон байна. 

Тодруулбал, дараах тэтгэмжүүдийг 7-р сарын 7-ны дотор багтаан олгохоор төлөвлөж байна:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр
  • Асаргааны тэтгэмж
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт
  • Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө
  • Насны хишиг
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг тус тус олгох юм байна. Харин эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг долдугаар сарын 21-нд олгохоор болжээ.