"Цамбагарав" ууланд авиралт хийсэн Итали улсын иргэн сураггүй болжээ

Админ
2019/08/26

"Цамбагарав" ууланд авиралт хийсэн гадаадын иргэн сураггүй алга болжээ.  Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Баянбулаг багийн “Цамбагарав” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т/ Бүгд Найрамдах Итали улсын харьяат Л /76 настай, эрэгтэй/ аялал, жуучлалын “Казак тоур” ХХК-ийн суудлын автомашинаар 8 дугаар сарын 24-ний өдөр “Цамбагарав" ууланд авиралт хийсэн байна.

 

Тэрээр 17:00 цагт бууж ирнэ гэж жолоочдоо хэлээд явсан боловч буцаж ирээгүй байна. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 8 алба хаагч, 1 автомашинтай 15:50 цагт очиж, 2 бүлэгт хуваагдан 3728 метрийн өндөрлөг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт түр зогсоожээ.

 

Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан 6 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, Алтанцөгц сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Ерханатаар ахлуулсан 6 хүн, 1 автомашинтай, нийт 11 хүн, 1 эрэлч нохой, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 21:10 цагт очсон. Нийт 20 хүн, 1 эрэлч нохой, 3 автомашинтай ажиллаж байна. 08.26-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Иргэн Л нь 08.25-ны орой малчин Д-ынд хоноглоод явсан байж болзошгүй тухай мэдээлэл 08.26-ны өдрийн 07:03 цагт ирсэн тул шалгахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна