Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

МИАТ, АМГТГ, Давж заалдах шатны шүүгчид ХОМ-ээ худлаа бөглөжээ

2019 оны 08 сарын 26

АТГ-аас төлөвлөгөөт болон өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр нийт 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт нарийвчилсан шалгалт явуулж шийдвэрлэсэн байна. Үүнээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М, Ашигт малтмал, газрын тосны газрын хэлтсийн дарга Д, МИАТ ХК-ийн ахлах мэргэжилтэн Г, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Б нар нь Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлд заасан “Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн нь тогтоогджээ. Иймд  хуульд заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан тоот хүргүүлсэн байна. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл