Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гадаадад эмчлүүлэхээр явжээ

Админ
2019/08/27

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг өнгөрсөн зургадугаар сард батлан даалтад гарч, гадуур шалгагдахаар болсон билээ. Ингэхдээ түүний улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хязгаарлахаар тогтсон. Тодруулбал  Төрийн өмчит үйлдвэрийн газрыг хууль бусаар худалдан авсан гэх хэрэгт Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг яллагдагчаар тооцон, цагдан хорьж байснаа суллан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д заасны дагуу монгол улсын хилээр гарахыг хязгаарлаж, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт тус шүүх Д.Эрдэнэбилэгт авсан таслан сэргийлэх дээрх арга хэмжээгээ өөрчилжээ. Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэнд тааруу, гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн хүсэлт тавьсныг шүүх хянаж үзээд хилээр гарахыг хориглосон захирамжаа цуцалсан байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна