Ө.Энхтүвшин: Э.Оюунболдын цол хураах асуудлыг Баяр наадмыг зохион байгуулах хороо хэлэлцэнэ 

Админ
2019/08/27


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал өчигдөр болж допингийн Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ өгөөгүй бөхийн нэрийг зарласан. Тодруулбал, Улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн.


Тус мэдээлэлтэй холбогдуулж ямар арга хэмжээ авах талаар Шадар сайд, Үндсэний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин “Эхлээд Бөхийн салбар хороо хуралдана. Дараа нь Үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо хуралдаад Ерөнхийдөгчид санал хүргүүлэх эсэхийг шийднэ. Өөрөөр хэлбэл Э.Оюунболдын цолыг нь хураах эсэхийг шийдвэрлэнэ. Хэдийгээр шинжилгээний хариу гарсан ч одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Шээс сольсон гэх асуудал яригдаж байгаа.

 

Шинжилгээг солих ямар ч боломжгүй. Эргэн тойронд нь камертай өрөөнд зөвхөн дотуур хувцастай нь оруулаад шинжилгээг нь авдаг болохоор тийм асуудал байхгүй” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна