Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Ерөнхий прокурорт хүсэлт гаргажээ

2019 оны 08 сарын 28

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, зарим асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт хандаж буйгаа хэлсэн байна. Тэрээр  “Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хүний үхэлд намайг буруутгасан. Онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэгдэнэ гэдэг чинь хэцүү. Тиймээс Ерөнхий прокурорт хандаж хүсэлт гаргаж байна. УИХ-ын гишүүний хувьд бус иргэний хувиар хүсэлт гаргаж энэхүү хэргийн үнэн мөнийг яаралтай тогтоож, шалгаж өгнө үү гэдгийг хүсэлтдээ илэрхийлсэн.  Би энэ хэрэгт холбоогүй. Хэрэв миний бие холбоотой бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

  • Хүсэлт харууль хоёроо хамт илгээсэн байх даа ккк

  • Мундаг байна ийм байх хэрэгтэй улс төрч хүн харин тэр шүүх прокурор нь энэ хэргийг хурдхан шийдээд шийдсэнээ ил болгох хэрэгтэй шүү дээ