Бага нуурын усанд 30 орчим усны шувуу үхэж, 20 орчим шувуу өвчилжээ

Админ
2019/09/02

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуурын усанд 30 орчим усны шувуу /бор галуу, цахлай, алаг нугас/ үхсэн байна. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байдалтай байна гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл 08.30-ны өдрийн 13:50  цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

 

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой комисс 08.31-ний өдрийн 08:00 цагт хуралдаж, ажлын хэсэг (Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 2, Мал эмнэлэг үржлийн газрын 2, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, Ус цаг уур орчны шинжилгээний газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 2, нийт 14 алба хаагч, 2 автомашинтай очиж 09.01-ний өдрийн байдлаар үхсэн шувуудаас дээж авч, шинжилгээнд хүргүүлэхээр бэлдэж, мөн үхсэн шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна