Эрүүдэн шүүсэн этгээдүүдэд 500 сая төгрөг өгч, гадаадад амьдруулна гэжээ

Админ
2019/09/02

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татаж, тав хоногийн турш шүүсэн ч шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан билээ.

 

Шүүх хуралд гэрчээр оролцсон ялтан Ц.Амгаланбаатар саяхан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороонд захидал илгээжээ. Энэ талаар  УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийх үеэр дуулгаж,  "Ц.Амгаланбаатар бол гол эрүүдэн шүүсэн хүн. С.Зориг агсны амь насыг 16 настайдаа хөнөөсөн гэж мэдүүлсэн байдаг. Төрийн гурван өндөрлөг болон гишүүдэд захидал ирүүлсэн. Тэр захидлаа дахин нотолж бидэнд ирүүллээ. Энэ эрүүдэн шүүсэн этгээдүүд 500 сая төгрөг өгнө гэж хэлсэн.

 

Гадаадад гаргаж амьдруулна гэж амласан. Ийм учраас би Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн. Гэтэл 500 сая төгрөгөө өгөөгүй, гадагш гаргасангүй. Дахин би хүн гүтгэж чадахгүй гэдгээ дахин нотолж Ц.Амгаланбаатар гишүүдэд хандсан байна" хэмээн ярилаа. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна