Баянзүрх дүүрэгт аммиак алдагджээ

Админ
2019/09/02

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны 8 дугаар байранд химийн бодис алдагджээ. Оршин суугчдын ярьж байгаагаар 12 цагийн үед алдагдсан байж болзошгүй бөгөөд тус байрны гадаа Онцгой байдал, мэргэжлийн хяналт, түргэн тусламж болон бусад албаны байгууллагууд газар дээр ажиллаж байна.  Энэ талаар ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын химийн мэргэжилтэн “50*50 хэмжээтэй химийн бодис алдагдсан. Цагдаагийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтнүүд газар дээр ажиллаж, хорт бодисыг саармагжууллаа. Аммиак алдагдсан байна. Аммиак нь ихэвчлэн хөргүүртэй газруудад байдаг. Хэн алдсаныг талаар мэдээллийг цагдаагийн байгууллага шалгана” гэлээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна