БОАЖЯ харьяа газруудынхаа автомашиныг шинэчиллээ

Админ
2019/09/05

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр БОАЖЯ- харьяа газруудад парк шинэчлэлийн хүрээнд автомашин гардуулан өглөө. Тодруулбал Цаг уур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв, алслагдсан аймгуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст зэрэг байгууллагуудынхаа парк шинэчлэлтийг “Mitsubishi L200” загварын автомашинуудын өргөтгөж, өнөөдөр холбогдох газруудад түлхүүрийг нь гардууллаа. Тус яамны харьяа ус цаг уур орчны шинжилгээн төвийнхөн ийнхүү 12 жилийн дараа  шинэ автомашины түлхүүрээ гардан авч байгаа нь энэ юм.  

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ талаар “ЦУОШГ-ын харьяа 21 аймгийн Цаг уурын 26 байгууллагаас 25 байгууллагад нийт 53 автомашин балансад бүртгэлтгэлтэй боловч 26 нь техникийн шаардлага хангахгүй тул ашиглагдахгүй болж үлдсэн нь насжилт өндөртэй болоод байгаа юм.  Тиймээс 2008 оноос хойш автомашины шинэчлэл хийгдээгүй  21 аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвийнхөн туулах чадвар сайтай орчин үеийн   автомашинтай боллоо. Ингэснээр өвөл зунгүй халуунд халж хүйтэнд хөрж явдаг цаг уурынхан тэр дундаа жолоолч нарын аюулгүй байдал хангагдаж техник хэрэгсэлд санаа зовох асуудалгүй болж байна. 


Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ нэмэгдэж шинээр тусгай хамгаалалтад авах Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан энэ үед алслагдсан газруудын хамгаалалтын захиргаад шинэ автомашинтай болсон нь нүдээ олсон, хэрэгцээг хангасан ажил болж буйг машина авч буй жолооч нар хэлж байсан юм. Мөн цаашид байгаль хамгаалагчид болон харьяа байгууллагынхаа ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарна гэдгээ БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцолсон байна.

 

Алслагдсан аймгуудаас энэ удаа Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хан Хөхий нурууны УТХГ-уудын хамгаалалтын захиргааны хамт олон шинэ машин хүлээж авсан юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна