29 тэрбум төгрөгийг ямар эх үүсвэрээс гаргах нь тодорхойгүй байна

Админ
2019/09/09

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг хэлэлцсэн. Төслөөр ард нийтийн санал асуулгыг энэ оны арваннэгдүгээр сард явуулах, нийт 29 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн албаныхан мэдээлсэн. Гэтэл энэ хөрөнгийг хаанаас гаргах нь тодорхойгүй байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Юуны түрүүнд төсөвт өртөгийг сайтар нягталж үзэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 15 тэрбум төгрөг зарцуулагдсан. Хоёр дахь шатанд 7 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан. Зардлыг хаанаас гаргах вэ гэдэг асуулт байна. Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн зардлыг нөөц хөрөнгөнөөс гарга гэж заасан нь ҮХ зөрчиж байна гэсэн шийдвэрийг цэц гаргасан. Мөн төсөвт тодотгол хийх хууль эрхзүйн үндэс бүрдээгүй байна гэсэн бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын нөөцөөс гарах боломжгүй. Үлдэгдэл хүрэлцэхгүй. ҮХЦ-ээс өмнөх нөхөн сонгууль болоод төстэй зардлуудыг нөөцөөс гаргах нь хууль бус гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ УИХ-ын Тамгын газраас хууль зөрчихгүй, өмнө нь гаргаж байсан жишгүүд бий гэж тайлбарлаж байгаа. Тиймээс Засгийн газраас ҮХЦ-ээс албан бичгээр тайлбар авч байж шийдвэрлэх зөв гэж үзэж байгаа” гэлээ. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна