ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягийг өчигдөр орой 00:00 цагийн үед саатуулжээ

Админ
2019/09/10

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга Ч.Алтанхуягийг өчигдөр орой (2019.09.09) Авлигатай тэмцэх газраас саатуулжээ. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байна. Шалгалтын явцад дээрх хэрэгт төрийн өндөр албан тушаалтан холбоотой байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул өчигдөр орой 00:00 цагийн орчимд түүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа гэв.

 

ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашдаг байсан бөгөөд УИХ-ын дарга асан С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байгаад 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа ажээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна