ӨВӨРМОНГОЛ ЭМЭЭ ХЯТАДЫН ХАМГИЙН ТОМ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Админ
2019/09/30

ӨМӨЗО-ны Улаанцав аймгийн Дөрвөд хошууны өндөр настан Дүгиймаа БНХАУ-ын тэргүүн Си Жин Пинээс Хятад улсын хамгийн том нэр хүндтэй шагналыг хүртлээ. Дүгиймаа эмээ Шанхай хотын өлсгөлөнд нэрвэгдсэн 28 хүүхдийн өөр дээрээ авчиран өсгөн хүмүүжүүлсэн гавьяатан аж. Тухайн үед Шанхай хотоос өлсгөлөнд нэрвэгдсэн 3000 хүүхдийг Өвөрмонголд авчиран аймаг хошуудад хүргэн асарч өсгөн хүмүүжүүлсэн ажээ. 28 өнчин хүүхдийг өсгөсөн Дүгиймаа эмээ Өвөрмонголчуудаас анх удаа "Улсын гавьяа" тэмдэг болон "Яруу алдар" цолыг хүртэж байгаа юм байна.

 

 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна