Ц.ЭЛБЭГДОРЖ НАРЫН 3 САЯ АМ.ДОЛЛАР-ын хэргийн зуучлагч гэх Элчин сайд асан Ж.Сүхээг цагдан хорьжээ

Админ
Өчигдөр 10 цаг 52 минут

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нарын төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнээс залилан мэхлэх замаар 3 сая ам.доллар авч, мөн сонгуулийн сурталчилгаандаа 700.000 ам.долларыг хандив гэж нэхэж авсан ноцтой баримт дэлгэгдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. /энд дарна уу/

 

Тэгвэл тус хэргийн хамсаатан болзошгүй БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байсан Ж.Сүхээг цагдан хорьжээ.  Түүнийг яллагдагчаар тооцон цагдан хорих тухай захирамж уржигдар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргасны дагуу ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоног саатууллаа.

 

Түүнийг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч, зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт сэрдэн шалгаж эхэлсэн байна. 

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, зөвлөх П.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нарын төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнийг залилан мэхлэх замаар 3 сая ам.доллар авсан байдаг. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна