Онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр торгууль төлөөд эх орондоо ирнэ

Админ
1 цаг 44 минутын өмнө

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр Korean Air компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих замдаа нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед халдсан шалтгаанаар 10 гаруй цаг мэдүүлэг өгч, улмаар 10 хоногийн хилийн хориг тавиулсан. Тэгвэл ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр торгууль төлөөд эх орондоо ирэхээр болсон тухай мэдээлэл цацагдаж байна. 

 

Тодруулбал Д.Одбаярыг нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээр болжээ.

 

Түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон аж. Энэ нь эрүүгийн хэрэгт хамааралгүй тул торгуулиа төлөөд өнгөрөх боломжтой юм байна.

 

Тус  улсын хуулиар энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 10 жил хүртэлх хугацаанд хорих, эсхүл 15 сая хүртэл воноор торгох, Агаарын аюулгүй байдлын тухай хуулийг зөрчвөл 10 сая вон хүртэлх воноор торгох заалттай байдаг аж.

 

ҮХЦ-ийн дарга нь баталгаа төлбөрөө байршуулбал  энэ сарын 15-ны өдрийг хүртэл тавигдсан хориг нь цуцлагдах юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна