Аяллын компанид залилуулж, онгоцны буудал дээр гацах тохиолдол нэмэгджээ

Сэтгүүлч
2026/01/20

Аяллын компанид залилуулж, хохирсон иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, аяллын компанид залилуулсан иргэд буцах тасалбаргүй онгоцны буудал дээр гацсан тохиолдол гарчээ.

Цагдаагийн байгууллагад, энэ сарын 6-нд ажилчдаа аялуулах зорилгоор 20 сая төгрөг, гэр бүлээрээ аялахаар 36 сая төгрөг шилжүүлж, хохирсон тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ сарын 8-нд нэр бүхий аяллын компанид 54.5 сая төгрөг шилжүүлж, залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн, шалгагдаж байгаа гэв.

Түүнчлэн аялж буй улсдаа очсоны дараа байрлах буудал, хөтөчгүй байх, буцах тасалбар нь бичигдээгүйн улмаас онгоцны буудал дээр гацах зэрэг тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.36
    2026/01/20

    Аяллын компанид залилуулсан гэсэн асуудал яригдаад удлаа. Энэ үнэн юм уу? Ямар компанид хэн хэн залилууосан юм? Ямар ч тодорхой эзэнгүй юм бичхээ боль. Үнэн юм бол иргэддээ “ийм нэртэй компаниас болгоомжил” гэж бодохгүй байгаа юм уу? Нэрийг нь зарлаж бодхооргүй том нөлөө бүхий хүний луйвар байв уу? Нууцлах юм бол иргэдийг төөрөлдүүлсэн наад мэдээгээ боль.

    Хариулах