Н.Энхбаяр: Ард түмнийхээ итгэлийг даасан шиг даана

Админ
Өчигдөр 14 цаг 35 минут

МАХН-ын Бага чуулган хуралдаж Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулжээ. Бага чуулганы гишүүдийн 91,6 хувийн саналаар намын дарга Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшихээр болсоноо зарлалаа.

 

Н.Энхбаяр энэ үеэр “ Манай нам хуулийн дагуу ажилладаг нам. Хуулийн хугацаандаа Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх ажлаа зохион байгууллаа.  Ардчилсан зарчимын дагуу өрсөлдүүлж шийдвэрлэлээ. Надад итгэл хүлээгэсэн Бага чуулганы гишүүддээ баярлалаа. Нөхөн сонгуультай холбогдуулж янз бүрийн байр суурийг  илэрхийлж байна. Эрх баргчид нөхөн сонгуулийг явуулахгүй байх арга сүвэгчилж байна. Ирэх даваа гарагт Үндсэн хуулийн цэц хуралдаж, энэхүү ажиллагааныхаа бэлтгэлийг хийх гэж байна.  Энэ бол Цэцийн хэлэлцэх асуудал биш. Цэц захиалгаар ажиллаж байгаагийн шинж.

 

Зарим хүмүүс дэндүү богино хугацаа үлдсэн байна. Нөхөн сонгууль явуулах хэрэг байна уу  гэж ярьж байна.  Гэвч Хэнтий аймгийн  сонгогчид “Ардчилсан оронд амьдарч байгаа бол УИХ-д өөрсдийн төлөөллөө илгээх эрхээ эдлэх ёстой. Бид 2 жил эрх баригчдийн явуургүй ажиллагааны улмаас энэ эрхээ эдэлж чадсангүй.  Бидний төлөөлөл УИХ-д  сууж байх ёстой” гэсэн учир өрсөлдөхөөр зарлаж байна. АН болон МАН тэрбум тэрбумаар нь мөнгө амлаж эхэлсэн. Тэдний хулгайн мөнгийг аваад адилхан хулгайч болох уу эсвэл шударгаар  сонголтоо хийх үү гэдгийг Хэнтийчүүд тунгааж байгаа бизээ.  МАН, АН луйвараар л ялна. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгууль бэлхэнээ харуулсан. Бусад намуудын нэр дэвшигчдэд хандаж, шударгаар өрсөлдөе гэж хэлмээр байна. 2016 онд МАН –д ард түмэн итгэлээ өгсөн. Гэвч эрх баригчид итгэлийг нь алдсан. Түүнээс өмнө ард түмэн АН –д  бас итгэсэн. Гэвч одоо хүртэл АН-ынхан энэ итгэлийг нь эргүүлж авч чадахгүй байна. Харин  МАХН ард түмний итгэлийн дааж чадах улстөрийн хүчин.  МАХН  ард түмний итгэлийг дааж чадна. Мөн Н.Энхбаяр ард түмнийхээ итгэлийг даасан шиг даана” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна