АН-ын 300 гишүүн намаасаа гарах болсноо мэдэгдлээ

Админ
2019/05/29

АН-ын 300 гишүүн намаасаа гарах болсноо мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх болон бусад дүүргийн намын эдгээр гишүүд “Ардчилсан намыхан МАНАН мафийг дарж авах байтал шинэ МАНАН үүсгэж байна. Энэ намд шударга ёс гэж алга. Зөвхөн Баянзүрх дүүргийн намын хороо л гэхэд нэг жилд гишүүдэээ 189 сая төгрөгийн тавар, хураамж, төлбөр авдаг. Гэвч намын гишүүдээ сонсдоггүй, үйл ажиллагаанд татан оролцуулдаггүй гэсэн юм” хэмээн ярьж байна.

 

АН-ын гишүүн н.Пэрэнлэй:

Би 1990 онд Ардчилсан намд элссэн. Надад энэ намын дөрвөн батлах байна.  Гэвч АН маань хувийн компанитай адил болчихлоо. Үг хэлэх эрх чөлөөгүй болж, тэрний хүн, энэний хүн гэж ялгаварлан гадуурхаж байна. Дээр нь лидерүүд нь бараг бүгд гэмт хэрэгт холбогдчихлоо. Энэ талаар сэтгүүлч Отгон “Монгол төрийн алтан сэнтийг мөнгөнд донтогчдын хар зах болгож хувиргалаа” гэж бичсэн. Би үүнтэй санал нийлж байна.  Өнгөрсөн жилүүдэд АН-ын удирдлагууд намынхаа нэр хүндийг шороотой хутгасан. Ёс суртахуун хөсөр хаягдлаа.  Тиймээс 30 жил үнэнчээр зүтгэсэн явсан намаасаа өнөөдөр татгалзаж байна.  Энэ хүмүүс АН-аас зайлсны дараа, нам шинэчлэгдсэний дараа намдаа эргэж орно.

 

Баянзүрх дүүргийн АН-ын гишүүн н.Хишигдэлгэр:

АН гишүүдийн үзэл бодлыг хүлээж авахаа байсан. Намын удирдлагууд нь дан тойрон хүрээлэгчидээрээ хүрээгээ тэлж байна. Дээр нь энэ намын эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрх эдэлж чадахгүй байна. БЗД эмэгтэйчүүдийн холбооныхоо удирдлагыг сонгох сонгуулиа явуулаагүй. Гэтэл саяхан болсон АН-ын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт дээр сонгууль явуулсан юм шиг л өөрийн хүндээ эмэгтэйчүүдийн холбооныхоо тамга тэмдэгийг гардуулчихлаа. Тиймээс манай эмэгтэйчүүд шударга үнэн зүйл байх ёстой  гэдэг дээр санал нэгдэж, намаасаа гарахаар болсон гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна