ТҮЦ-үүдэд зөвхөн цонхоор үйлчлэх, бэлэн мөнгө хэрэглэхгүй байх шаардлага тавина

Б.Ариунзаяа
2021/01/18

ТҮЦ Цанын бааз, цахилгаан бараа болон дараагийн ээлжинд нээгдэх барааны бүх төрлийн худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар мэдээлэл хийж байна. #Шууд

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн цахилгаан бараа, тавилга худалдаа, үйлдвэрлэл зэрэг зарим салбрын үйл ажиллагааг өнөөдөр /2021.01.18/-өөс эхлүүлж буй. Тодруулбал, Цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байгаа юм. 

Эдгээр үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж ахуй нэгжүүдээс хамгийн эрсдэлтэй нь ТҮЦ-үүд. Тиймээс Нийслэлийн Засаг дарга тусгай нөхцөл шаардлага биелүүлэхийг захирамжилсан. 

Тухайлбал, үйл ажиллагаа эхлэхээсээ өмнө мэргэжлийн байгууллагаар халдваргүйтэл хийлгэнэ, зөвхөн цонхоор үйлчилнэ. Түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахгүй, иргэн үйлчлүүлсэн тохиолдол бүрт халдваргүйжүүлж, аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байхыг шаардана. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.43
    2021/01/18

    Түцээр яадгийн бэ бүх зүйл нь хөлдсөн хүний эрүүл мэндэд маш муу

    Хариулах