Т.Доржханд: Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй, Цэцэд хандана

Б.Ариунзаяа
2021/01/18

УИХ-ын гишүүн Т.Доржханд хэд хэдэн асуудлаар мэдээлэл хийлээ.  Мэдээллийнхээ үеэр  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар иргэний хувиар Цэцэд хандаж байгаагаа мэдэгдлээ. 

Тэрбээр "Хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдсан. Гэвч Үндсэн хуультайгаа нийцэж чадаагүй. Олон эргэлзээтэй асуудлыг үүсгэж байна. Тухайлбал өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгуульд нэр дэвших эсэх. Уг нь Үндсэн хуулинд нэр дэвших боломжгүй гэдгийг тодорхой заачихсан. Тиймээс  энэ асуудлаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгөх ёстой гэж үзэж Үндсэн хуулийн Цэцэд иргэний журмаар хандаж байна. 

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй. Энэ талаар УИХ дээр хоёр ч удаа асуухад хангалттай тайлбарлаж өгөөгүй. Хоёрдугаарт, хэрэв та бүхэн санаж байгаа бол Ерөнхийлөгчийн энэ зүйл заалтыг 2025 онд хэрэгжүүлнэ гэж байгаад нааш нь татсан. 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ гэж өөрчилсөн. Үүнийг тухайн үед Ерөнхийлөгчийг бүрэн төлөөлж байсан, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдтой харилцан зөвшилцөж, тохиролцож хийсэн. 

Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон, өнөө үе Ерөнхийлөгч хийж байгаа Х.Баттулга болон Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр Н.Багабанди, П.Очирбат нар дэвших эрх байхгүй. Учир нь өмнө Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн хугацаа 2 удаа 4 жилээр буюу 8 жил байсан. Харин шинэ Үндсэн хуульд нэг удаа 6 жил гэж тодорхой тусгасан. Энэ тодорхой хугацаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд тусгах ёстой. Үндсэн хуулийн цэц хуулиа хүндэтгэн Үндсэн хуулиа барьж, асуудлаа шийднэ гэдэгт найдаж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.151
    2021/01/19

    Монгол хүн Монгол ерөнхийлөгч Монголын төлөө хүн Монголчууд Х.БАТТУЛГА-Г Дахин сонгоно, энэ эдийн засгийн Алуурчидтай тэмцэж байгаа Хүн

    Хариулах
  • 202.55.188.104
    2021/01/18

    bitgii hutsaad bai demjihgvi bn

    Хариулах
  • 202.55.188.103
    2021/01/18

    За гуцаа. Тэнэг эрхтэй гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой. Хэн ч 6 жилээр сонгогдоогүй бѳгѳѳѳд хууль эргэж үйлчилдэггүй. Гүйцээ мулгуу гар вээ

    Хариулах
  • 202.179.24.114
    2021/01/18

    хуцаж л сууг дээ,энэний үг хаа ч хүрэхгүй

    Хариулах
    • 192.82.70.245
      2021/01/18

      Ooroo hurelsuh SAD mnuu ?

  • 64.119.21.248
    2021/01/18

    мэдрэл эргүү шээс дандаа солиотой юм хийнэ

    Хариулах
  • 66.181.183.143
    2021/01/18

    Ерөнхийлөгч хэнийг сонгохоо ард түмэн чамаар заалгаад байдаг биш ээ за бүү горьдоод.бай

    Хариулах
    • 66.181.161.123
      2021/01/18

      Hutsdag nohoi be chi ene zaluu bol sain zaluu

  • 66.181.183.143
    2021/01/18

    Энэ нөхөр бол бүтэхгүй дандаа сайхан гоё яриад зорилго хүсэл нь өөр шүү. Сайн анхаараад байгаарай. Орон Нутгийн бодлого дээр бас том алдаа хийгээд л эхэлсэн шүү.

    Хариулах
    • 66.181.177.236
      2021/01/18

      Гүү дээ 70 хувь онож хэлсэн

  • 202.131.250.130
    2021/01/18

    Энэ Дорж ханд гэж нөхөр ярихаас өөр юү хийдэг вэ.Элбэгээ Энхбаяр нар харин ч мэдлэг боловсролтой чадвартай хүмүүс шүү.Энхбаяр бол хэлмэгдсэн

    Хариулах
    • 107.184.149.67
      2021/01/18

      Bolovcrolgui murtluu tom medeeleltei bxaarn l byynii noxoi bna geed bgaan bna