​ Монголын “эзэн” зээлээ төлж, өрөө нэхэв

Б.Ариунзаяа
2022/07/01

Хөгжлийн банк зөвхөн улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах төслүүдэд санхүүжилт олгохоор байгуулагдсан ч хөрөнгөтэй хүмүүсийн мөнгө угаах, хүүлэх хэрэгсэл нь болж, дампуурлаа зарлах дээрээ тулсан нь саяхан. Хэрэв Хөгжлийн банк дампуурлаа зарлавал дотоодын эдийн засаг хямраад зогсохгүй Монгол улс гадаад өрөө төлж дийлэхгүй байдалд хүрч, дефолд зарлах бодит эрсдэлтэй ч нүүр тулах байлаа.

Харин өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж, Хөгжлийн банкны 1,3 их наяд төгрөгийн чанаргүй зээлийн  485 тэрбум  орчим нь төлөгдсөнийг дуулгав. Өөрөөр хэлбэл тус банкны хамгийн том чанаргүй зээлдэгч “КЬЮ ЭС СИ” ХХК 191,1 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулснаар тус банкны олон улс дахь зээлжих зэрэглэл хэвээр үлджээ. Хөгжлийн банк зэрэглэлээ хадгалснаар балансаа дахин сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх боломжууд бүрдэхээс гадна ирэх жилүүдэд төлөгдөх бондны өрүүддээ зохицуулалт хийх боломжтой болж байна.

Монголчуудын “эзэн” гэгддэг Сахал Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкны чанаргүй зээлийн дийлэнхийг нь эзлээд буй.  Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд манай “эзэн” шүүхийг базаж, өөрт ашигтай шийдвэр гаргуулж байв. Бүтэн гурван жилийн турш зээлээ төлөхгүй гүрийсэн тэрбээр хэд хэдэн удаа төрийн төмөр нүүрийг хараад авсан. Улмаар сүүлд саатуулагдахдаа зээлээ бүрэн төлнө хэмээн тангарагаа өргөж байж батлан даалтад гарснаар ийнхүү  “КЬЮ ЭС СИ” ХХК зээлийн үлдэгдэл болох 191,1 тэрбум төгрөгөө бэлнээр төлж, зээлийн дансаа  хааж байна.

“Кью Эс Си” ХХК-ийн хувьд “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барина хэмээн 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэвч тус компани зээлийн гэрээний хуваарийн дагуу эргэн төлөлтөө 2018 оны 6 сараас эхлэн тасалдуулж төлбөрийн зөрчил үүсгэж эхэлжээ.  

Хөгжлийн банкны зүгээс Монгол Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр маргааныг шийдвэрлүүлсэн.  Хамгийн сүүлд 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улсын дээд шүүхээс "Кью Эс Си" ХХК нь 191,120,985,745 /нэг зуун ерэн нэгэн тэрбум нэг зуун хорин сая есөн зуун наян таван мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан МУХБ-нд олгохоор болсон билээ. 

Гэвч энэ нь түүний бас нэгэн нүүдэл байжээ. Тэрбээр Хөгжлийн банкинд зээлээ төлсөнийхөө дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ил захидал илгээж, зээлээ төлсөн одоо өрөө авъя гэж санууллаа. 

Тэрбээр энэ талаар ил захидалдаа “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төрд эгүүлэн авсныг эсэргүүцэх зүйлгүй. Цаашид төр өмчлөлөө хэрэгжүүлэх нь зөв.  Харин уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монросцветмет ХК-ийн 49 хувийг асуудлыг УИХ, ҮХЦ, Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, шударгаар шийдвэрлэж, худалдаж авахад анх гаргасан төлбөртэй холбоотой хэлцэл цааш үргэлжилж,  нэг мөр эцэслэх нь хамгаас чухал гэж үзэж байна” гэсэн байна. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.105
    2022/07/03

    ТӨРийн хуулийн байгууллагын ажилтан нар ажлахгүй байна. 3-р сургуулийн соронзонгийн хүү, нөхрийг хэргээс мултлахад ерөнхий прокурор, цагдаагийн хурандаа нар ханцуй шамлан оролцож хэргээс мулталж чадсан байна. ОДОО ерөнхий прокурор Жаргалсайхан энэ хүмүүст хэрэг нээх үүрэг өгөх л үлдлээ. ТӨРийн гурван өндөрлөг ч энэ хэрэгт анхаарлаа хандуулаач. ИРГЭД шударга ёсыг хүсэж байна.

    Хариулах
  • 64.119.21.248
    2022/07/03

    Davarchihsan iim yum yaj horongojson bh ve. Dan luivar, hulgai, zalilan bga.

    Хариулах
  • 66.181.161.41
    2022/07/01

    Тэнэг зөнөг өвгөнийг Монголын эзэн гэж онгироохоо больчих тэхүү

    Хариулах
  • 202.55.188.83
    2022/07/01

    Өөрөө өрийн хар хүүдий байж. Банкнаас нь зээл авах гэхээр ангилал буурсан байна гээд шууд л буцааж байх жишээний

    Хариулах
  • 66.181.161.118
    2022/07/01

    Ulsiin munguur abchaad bas yuniix ni ur bxbdee dabraad shaasan

    Хариулах