Ч.Өнөрбаяр: МАН АН-ыг бүлэггүй болгосон, тэд ууртай ард түмэнтэйгээ өөрсдөө нүүр тулах нь

Б.Ариунзаяа
2022/07/05

#Шууд: АН-аас УИХ дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна!

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

- ОХУ-ын Элчин сайд нь ирээд Монголын удирдагч нарыг толгой дарааллан загнаж, нүүр рүү нь цаас шиддэг байж болохгүй. Би ийм нийгмийг хүлээн зөвшөөрөхгүй. 

- Хуучны МАН 32 мянган сэхээтнээ ОХУ-ын махны машинаас хамгаалж чадаагүй. ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавровын айлчлал хоёр улсын харилцан тэгш эрхтэй хамтын ажиллагааны айлчлал байх ёстой. 

- Ерөнхийлөгч Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалт хийж байгаа нь бодлогоороо дэмжиж байгаа нь зөв. Манай улсад ҮАБЗ-ийн үзэл баримтлалд  "Хоёр хөрштэйгөө найрсаг хамтын ажиллагаатай байна. Аль нэгийг нь өндөрт авч үзэхгүй. Ингэхдээ гурав дагч хөршийн бодлого байна" гэж заасан байдаг. 

- ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавровтой Төрийн гурван өндөрлөг уулзахгүй байлгүй  дээ.  Ямар нэг байдлаар тулгалтад орж болохгүй гэдгийг сануулж хэлье. Дайныг өдөөхгүй, тэмцэлдэхгүй гагцхүү бодлогоо л ярих ёстой.  Монгол улс ийм бодлоготой гэдгээ дэлхийд батал. Үгүй гэх зүйл дээрээ хатуу байр суурьтай байх ёстой.

- Бид гаднаа хүчирхийллийг дэмжихгүй хэмээн мэдэгдчихээд дотооддоо өөгшүүлдэг байж болохгүй. Ардчилсан нам асуудлыг хүчирхийллийн аргаар шийдвэрлэхийг дэмжихгүй. 

- АН бүлэггүй болсон юм биш МАН бүлэггүй болгосон. Эх баригчид сөрөг хүчингүй болж байгаад ууртай ард түмэнтэйгээ нүүр тулъя гэж байгаа юм байна. Үүнийг дэмжиж байна. 

- МАН сөрөг хүчингүй болсноороо үнийн хөөрөгдөл, цалин, инфляцтайгаа өөрсдөө тулах нь. 


Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.10.21.253
    2022/07/07

    Та нарын нам болж тоглох, ардын намын улс удирдаж тоглох 2 адилдаа адил годилдоо годил доо.

    Хариулах
  • 202.9.40.180
    2022/07/07

    За даа Та нарын нам болж тоглох ч дээ Өөрсдөө намаа тараачихаад юу Ардын нам тараачихлаа гэж юу солиороод байгаан Бүдэрч унчихаад тэр намайг түлхээд унгаачихлаа гэдэг хүүхэд байдаг даа

    Хариулах
  • 139.5.219.56
    2022/07/06

    шалгарсан.гомо

    Хариулах
  • 202.126.89.153
    2022/07/06

    Гадаад асуудал хамаа алга . Энэ хэрүүлийн бузартай гар хөлүүд эд л ард түмэн бидний уур хүрээд байгаан

    Хариулах
    • 66.181.161.43
      2022/07/09

      Үнэн

  • 202.126.88.96
    2022/07/05

    Орос Монголын найрамдал мандтугай. Энэ нэг хэдэн юм болиосой, саваагуй ноход саранд хуцна гэгчийн улгэр болж бна!!!

    Хариулах
    • 66.181.161.43
      2022/07/09

      Ёстой үнэн

  • 202.126.90.15
    2022/07/05

    Өөрийн эх ороноо тонон дээрэмдсэн хулгайч луйварчингууддаа дээрэлхүүлж , дэлхийд өр, өвчин, үхэлээрээ тэргүүлж байгаа мөртлөө өөр бусдаас болоод ядуурсан юм шиг аашилж , хөгжил дэвшилээр хол тасарсан хөршүүд рүүгээ нулимж эргүү тэнэгээ гайхуулахаа больцгоовол яаж байна.

    Хариулах
  • 103.57.95.65
    2022/07/05

    Монголыг 30 жил самарсан нөхдүүд бол АН ынхан шүү дэ МАН ын зарим нөхдүүд самрааныг ашиглаж хулгай луйвраа хийсан Энэ 2 нам хоёулаа адилхан хар хэрээнүүд Одоо болохоор бие биенээ муулах юм Адилхан юмнууд байж

    Хариулах
  • 66.181.161.14
    2022/07/05

    А.нам муужирсан шүү дээ өдөө сэхээнд байгаа ккк

    Хариулах
  • 37.76.21.75
    2022/07/05

    Ene HUDEND HUITEN HULGAICH HEN YAW BE? CHAMAIG MONGOLCHUUD HEN CH Gej TOOHGUI NI SAIHAN YAW DAA. UURUUSUU ICHIJ AMIDAR.

    Хариулах