Г.ТЭМҮҮЛЭН: Иргэдийн ихэнх нь эрүүл мэнд, боловсролын хүртээмжтэй холбоотой асуудлаар саналаа ирүүлсэн

Б.Ариунзаяа
2022/10/19

#ШУУД: Г.Тэмүүлэн: “Төсөв-2023” олон нийтийн санал асуулгаар иргэдээс 1000 гаруй санал ирсэн

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

- Төсвийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 4 үе шаттай явуулж байна. Эхний удаад иргэдийг мэдээлэлжүүлсэн бол одоо төсвийн төсөлтэй холбогдуулан санал авч байна. Өнөөдрийн байдлаар иргэд болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодоос нийт 1000 гаруй санал ирээд байна. 

- Ирсэн саналуудын 25 хувь нь төсвийн бодлоготой холбоотой байгаа бол  50 хувь нь анхан шатанд тулгамдаж асуудлуудаар буюу эрүүл мэнд, боловсролын хүртээмжтэй холбоотой буюу барилга байгууламж, хөрөнгийн санхүүжилтэй холбоотой байна. 

- Өнөөдөр Төсвийн төсөл дээр зөвлөлдөх уулзалтын зохион байгуулж байна. Цаашдаа хоёр дахь хэлэлцүүлгээс өмнө дахин иргэдээс санал авч, тохируулгыг нь хийнэ. 

- Энд нэг онцлох зүйл нь төсөв дээр олон нийт хяналт тавихаас гадна асуудал гарсан тохиолдолд аваар асааж байх ёстой төсвийн засаглалын хяналтын газрууд болох Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн  татан оролцуулж байна. Өнгөрсөн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын хууль мөрдөгддөггүй, төсвийн хүрээний мэдэгдэл олон удаа өөрчлөгддөг байсан нь дээрх засаглалын байгууллагуудыг бэхжүүлээгүйтэй холбоотой. Тиймээс мэргэжлийн байгууллага, судлаачдын танилцуулгын ач холбогдолыг нь нэмэгдүүлнэ. 

- Нийт ирсэн 1000 орчим саналын 7 орчим хувь нь Халамжийн бодлогын талаар байсан. Эдгээр саналуудын дийлэх нь хавтгайрсан халамжуудыг багасгах, тэр дундаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж  эдийн засгаа бэхжүүлэх тал дээр саналуудаа ирүүлсэн. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна