Ерөнхий прокурор, Тагнуулын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүс хэрхэн ГХО-ыг дээрэмдэж байсныг дэлгэнэ

Б.Ариунзаяа
2022/10/19

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:


- Монгол Улсын хэмжээнд 20 мянга ААН үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ААН-үүдийн төлөөлөл болон ЭСЯ, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай уулзалт хийсэн. Гадныхан манайд үйл ажиллагаагаа явуулахад хуулийн этгээдээ бүртгүүлэх ажлаас эхлээд л хүндрэлтэй байна. Тиймээс цаашид И монголия дээр цахимаар бүртгүүлэх асуудлыг хөндсөн. 

- Түүнчлэн Засгийн газраас ашигт малтмалын лицензийг дуудлага худалдаагаар авчихаад дахиад орон нутгаас дахин зөвшөөрөл авах шаардлага гарч байна. Эдгээр асуудлуудыг Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсан найруулгаар зохицуулахаар ажиллаж байна.

- Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, хамтарч хувьцаа эзэмшиж байсан хүмүүс нь хууль хяналтын байгууллагатайгаа хамтран эрүүгийн болон иргэний хэрэгт холбогдуулдаг тохиолдол цөөнгүй байна. Ийм хэргүүдийн талаар судалгаа хийж, түүвэр гаргасан. Ирэх 28-ны өдөр ажлын хэсгийн санал дүгнэлтээ гаргаж, 2012-2022 он хүртэл гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд хэрхэн хохирч байсан талаар мэдээлэл хийнэ. 

-  Монгол Улсын Ерөнхий прокурор, Тагнуулын байгууллагын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүст холбогдох хэргүүдийн жагсаалтуудыг дэлгэрэнгүй танилцуулна. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.87
    2022/10/20

    Үнэн үү

    Хариулах
  • 202.55.188.82
    2022/10/20

    Нчмбаатар Монгол цустай хүн бишээ. Хятад талдаа уу?

    Хариулах
    • 73.223.150.112
      2022/10/22

      харин тиймээ,1л луухааны үнэр ханхлаад бгаамдаа,хятадын эсрэг үг хэлсэн болгонг бариал муу новш

  • 192.82.69.62
    2022/10/20

    МАН-Н МАФИУУДЫГ ЧАДАХ БОЛВУУ

    Хариулах