Г.АМАРТҮВШИН: Мөнгөтэй, хүчтэй компани дур мэдэн олон нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, 10-20 давхар барилга барьж болохгүй

Админ
2022/10/19

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин газрын тухай асуудлаар ийн ярилаа "2022 оны намрын чуулганаар хэлэлцүүлэгдэх хамгийн чухал хуулийн төслүүдийн нэг бол Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль юм. Монгол Улсын хэмжээнд, түүн дотор Нийслэл Улаанбаатар хот нь хот төлөвлөлтийн нэгдсэн бодлого байхгүйгээс өнөөг хүртэл бетонон ширэнгэ болоод байгаа нь гашуун үнэн. Мөнгөтэй, хүчтэй компани дур мэдэн олон нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, өөр зориулалтаар газар ашиглах зөвшөөрлөө аваад дээр нь 10-20 давхар барилга бариад байж болохгүй.



 

Ялангуяа сургууль цэцэрлэг орчимд энэ асуудлыг онцгой анхаарч газрын тухай хуульд тусгах хэрэгтэй.

Миний бие үүн дээр онцгой анхаарч, ач холбогдол өгч ажиллах болно. Хан-Уул дүүргийн хувьд газрын зөрчил, маргаан хамгийн их байдаг. Нийслэлийн 130 дугаар сургууль урьд өмнө нь ч орц гарцын асуудал шийдвэрлэгдэхгүй байна гэх асуудлаар удаа дараа хүсэлт гаргаж, миний бие уг асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байсан билээ. Өнөөдөр мөн л тухайн сургуулийн баруун талыг хашаалсан зөрчил гарч байна. Энэ асуудлыг тухайн бүсэд амьдарч буй иргэд, 130 дугаар сургуулийн сурагчдын эрх ашигт нийцүүлэн сургууль орчмын бүсийг аюулгүй болгохын тулд Нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллана гэлээ" 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.203
    2022/10/23

    Зөв шүү

    Хариулах
  • 103.140.11.250
    2022/10/19

    Барайд дуусч өнгөрсөн хойно солойрч байх н

    Хариулах