ХЭН, ЮУ ХЭЛЭВ: МХЕГ-ыг татан буулгасан & Бидний үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Б.Ариунзаяа
2022/10/19

Засгийн газрын хуралдааны талаар өнөөдөр мэдээлэл хийх үеэр  Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан  Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрыг татан буулгаж байгаа талаар мэдэгдсэн. 

Д.АМАРБАЯСГАЛАН:

- МХЕГ 20 жилийн хугацаанд өөрийн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлсээр ирсэн ч цаашид өөрчлөн шинэчлэх шаардлагатай байгаа гэж үзэн холбогдох хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 83 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, нэг хуулийн төслийг шинээр бичиж, 2023 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан. 

Мэргэжлийн хяналтын байгууллага нь 26 чиглэлийн хяналтыг хийдэг, 1,600 гаруй албан хаагчтайгаас гадна мэргэжлийн яамдад давхардсан тоогоор 1,400 байцаагч мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг явуулж байгаа нь бодитой болсон. Энэ нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зүгээс төр давхардсан хяналт шалгалтаар бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна гэх гомдлын үндэслэл гэж үзсэн гэсэн.


 МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР: 

Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор тус байгууллагаас мэдэгдэл гаргажээ. 

- "Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгалаа” гэсэн мэдээлэл зарим сайт, олон нийтийн сүлжээгээр тараад байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад дагалдах 80 гаруй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Эдгээр багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан тохиолдолд 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс Мэргэжлийн хяналтын байгууллага (Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Мэргэжлийн хяналтын газар) үйл ажиллагаагаа зогсоох юм.

Одоогоор Мэргэжлийн хяналтын байгууллагын өдөр тутмын болон хяналт шалгалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдье гэсэн байна. 


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.66
    2022/10/23

    Хэрэг эрхлэх газрын дарга чинь төрийн албанд ажиллаж туршлага хуримтлуулаагүй, хуулийн мэдлэг боловсрол суугаагүй, ноён буруугүй болчимгүй шийдвэр гаргаж, төрийн хяналтыг хүчгүйдүүлж, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд аюул учруулж байна. Дотоод хяналтын газар гэж хэрэггүй байгууллага байгуулах хэрэг байхгүй

    Хариулах
  • 93.174.129.190
    2022/10/21

    ШУА-ыг яаралтай татан буулгах хэрэгтэй!

    Хариулах
  • 202.126.89.154
    2022/10/21

    Ардаа байгаа бизнесээ нуух гэсэн хэдхэн томчуудын тоглоом болж 1 байгууллага таиан буугдаж байна даа. Үүний уршигаар хохирсон иргэд, аливаа хууль бус үйл ажиллагаа илрэхгүй засрахгүй нам дарагдах байлгүй.

    Хариулах
  • 64.119.16.107
    2022/10/20

    Буулгасан нь дээрээ МХГ байлаа гээд хийж тавьсан ажил алга худлаа хахууль мөнгө харсан хүмүүс л байдаг юм ш г санагддаг

    Хариулах
    • 202.9.41.81
      2022/10/20

      naad buulgah geed bgaa ulsuud chin l oorsdiin bulhaig gargaad ireh vii gej l shalgadag gazriig buulgah geed bgaam sh dee malaa. ter 300 hunii oron too hemneh ni usreel jolooch uilchlegch jijuuruud l halagdana

  • 202.21.108.7
    2022/10/19

    МХГазрыг татан буулгах нь буруу гэж бодож байна.хяналт шалгалт байж л байгууллхгын ажил жигд явуулна шүүдээ.шалгуулах дургүй байгуулагын ажил но той байна гэсэн үг

    Хариулах
    • 66.181.186.77
      2022/10/20

      Зөв

  • 122.201.24.42
    2022/10/19

    Татан буугдсан байгууллага үйл ажиллагаагаа зогсоох ёстой баймаар

    Хариулах
    • 202.126.89.154
      2022/10/21

      Сайн анхаарч ойлгож унш