МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар ХНХ-ын сайдаар Т.Аюурсайханыг томилохоор дэмжлээ

Б.Ариунзаяа
2022/10/21

МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдад нэр дэвшүүлснийг, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Т.Аюурсайханыг тус яамны сайдаар томилох эсэхийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болжээ. 

Учир нь  сайд чөлөөлөгдсөнөөс хойш 15 хоногийн хугацаанд дараагийн сайдыг томилох хуультай бөгөөд хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа аж. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.